home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-08-08
Үсгийн хэмжээ
МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

АНУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн хэлэлцээрийн төслийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзэглэсэн. Монголын талаас Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, дотоодын журмаа гүйцээсэн.

Хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд 2011 онд байгуулсан NAT-I-1007 дугаартай Санамж бичгийн 1 дүгээр хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар цаашдын хамтын ажиллагааны талаар тусгасан Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг Гадаад харилцааны яам хянаж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09/2377 тоот албан бичгээр Санамж бичиг байгуулах зөвшөөрөл авсан бөгөөд Санамж бичгийг АНУ-д хийгдэж байгаа айлчлалын үеэр зурж баталгаажууллаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ