Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2023 оны А/77 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн Иргэний нисэхийн залуучуудын холбоо болон AUA language center хамтран Англи хэлний В1 буюу дунд түвшний мэдлэг олгох нийт 28 хоногийн сургалт Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь “AUA Language Center” хэлний төвд 2023 оны 06-р сарын 11-ний өдрөөс 2023 оны 07-р сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Тус сургалтад ИНҮТ-өөс нийт 8 ажилтан хамрагдсан юм. Сургалтын үеэр ярианы чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд тус хэлний төвд сурч буй өөр улсын суралцагчидтай харилцан ярианы дадлага хичээл оржээ. Сургалтын арга барил нь ярианд суурилсан учир илүү үр дүнтэй байсан гэдгийг сургалтад хамрагдсан ажилтнууд онцолсон. Түүнчлэн англи хэлний дунд шатны мэдлэг олж авсан, гадаад хэл сурах зөв арга барилыг эзэмшсэн, мөн өмнөх мэдлэгийг сэргээсэн үр дүнтэй сургалт болсон гэжээ.
