Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Олон улсын Агаарын навигаци-2023 арга хэмжээ нь Монтреаль хот дахь ICAO-ийн төв байранд 2023 оны 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдийн хооронд “Shaping the Skies of Tomorrow” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд нисэхийн салбарын манлайлагч удирдлагууд, тэргүүлэх мэргэжилтэнүүд болон оролцогч байгууллагууд агаарын навигацийн гол асуудлуудыг тодорхойлохын зэрэгцээ нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтвортой байдлыг хангах, агаарын навигацийн үр ашигтай үйлчилгээг үзүүлэхэд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг авч хэлэлцэх болно.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Агаарын навигацийн системийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох: Агаарын навигацийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд уян хатан систем, түүний тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл.
Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг сайжруулах: Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нисгэгчийн эрүүл мэндийн гэрчилгээг олгох тогтсон журам, түүний нисэхийн аюулгүй байдалд үзүүлэх үр дагавар.
Аэродромын төлөвлөлт: Устөрөгч болон цахилгаан хөдөлгүүрт шинэ үеийн агаарын хөлгүүдийг нисэх буудалд нэвтрүүлэх, ашиглалтын болон дэд бүтцийн өөрчлөлт.
Нисдэг тэрэгний аюулгүй ажиллагаа: Олон улсад гарч буй нисдэг тэрэгний ослын тоог бууруулахад ослын шалтгаан, гол хүчин зүйл.
Үзүүлэлтэд суурилсан Аэродромын үйл ажиллагааны минима /PBOAM/: Нислэгийн хөдөлгөөний удирдлага: Нислэгийн хөдөлгөөний удирдлагад PBOAM-ын үзүүлэх нөлөөлөл үүнд нислэгийн урсгал төлөвлөлтөд үндсэн болон дэвшилтэт агаарын хөлгийн хосолсон бүрэлдэхүүний үйл ажиллагааны нөлөөлөл ба гарах үр дүн мөн түүнчлэн нислэгийн удирдагчдад агаарын хөлгийн талаарх мэдээллээр хангах шаардлага.
Үзүүлэлтэд суурилсан Аэродромын үйл ажиллагааны минима (PBAOM): PBAOM-ын нислэгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, үр ашиг болон түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл.
Насны хязгаарлалт: Олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд нисэхийн гэрчилгээ эзэмшигчдийн насны хязгаарлалтыг тогтооход анхаарах хүчин зүйлс.
Шинээр гарах аэродромын стандарт ба хэрэгцээ: Санал болгож буй зохицуулалт түүний давуу тал болон тус салбарын оролцогч талуудад хэрэгжүүлэхэд хүлээх хариуцлагын талаарх салбарын хэтийн төлөв.
Аэродромын багтаамж ба тогтвортой байдал: ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах нисэх буудлын чадварыг судлах
Нисэхийн аюулгүй байдлын шинэ чиг хандлага – Нийгэм-мэдээлэл технологийн системийн цогц бүрдэл: нийгэм-мэдээлэл технологийн системийг шинэ чиг хандлагыг нисэхийн салбарт нэвтрүүлэх, автоматжуулалтын системийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн ба автоматжуулалт системийн хооронд гарч болох аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага.
Нисэхийн аюулгүй байдлын шинэ чиг хандлага – Туршлагаас суралцах: Өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг тогтолцоо, техник технологи, тоног төхөөрөмж, журамд “Аюулгүй байдлыг хангах” талаарх мэдээллийг нэмэгдүүлэх гэх мэт.