home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-09-01
Үсгийн хэмжээ
“БУЯНТ-УХАА” ЦЭЦЭРЛЭГИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүдийг хамруулдаг Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа “Буянт-Ухаа” салбар өнөөдөр 2023-2024 оны сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд дүүрэг, нийслэл, улсад тэргүүн байр эзэлсэн, хууль сурталчлах, хүүхдийн мэдлэгт хувь нэмэр оруулсан мэдээллийн самбаруудаа шинээр хийж, цэцэрлэгийн дотоод орчинг тохижуулсан зэргээр тус цэцэрлэгийн хамт олон 2022-2023 оны хичээлийн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн байна.

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс цэцэрлэгийн үйл ажиллагаанд шаардлагатай зүйлүүдийн судалгааг гаргуулсан бөгөөд ИНҮТ-өөс цэцэрлэгийн багш, ажилчдыг хамт олноороо амрахад дэмжлэг үзүүлсний зэрэгцээ цэцэрлэгийн гэрэлтүүлгийг шинэчилсэн байна. Мөн хүүхдүүдэд шаардлагатай байсан тоглоомуудыг бэлэглэжээ.

Ийнхүү иргэний нисэхийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй “Буянт-Ухаа” цэцэрлэг 190 хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ