home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-10-04
Үсгийн хэмжээ
ИНҮТ-ИЙН ХАРЬЯА САЛБАР, НЭГЖҮҮДИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРХ ЗҮЙ, САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ИНҮТ-ИЙН ХАРЬЯА САЛБАР, НЭГЖҮҮДИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРХ ЗҮЙ, САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүдийн дотоод зохион байгуулалт, захиргаа, хүний нөөц, хууль, эрх зүй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой шалгалт өнөөдрөөс буюу 2023 оны 10-р сарын 4-ний өдрөөс эхэллээ. Тус үзлэг шалгалтаар НХҮА, ХНАА, НМҮА, НУТА, НЖБШНА, ГСЦХА, БУОУНБ, ГТҮШХА, АБХА, ЧХОУНБдШХА, ОХЗЛ, НЭМСЗА, ААҮДСА, НСТ, МАБТА, ХОЗА болон орон нутгийн нисэх буудлуудад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх үйл ажиллагааг шалгах юм. Үзлэг шалгалтыг ИНҮТ-ийн даргын 2023 оны 10-р сарын 02-ны өдрийн А/106 дугаар тушаалаар томилогдсон Ажлын хэсэг батлагдсан хуваарийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд ИНҮТ-ийн холбогдох нэгжүүдээс ажилтан нэмж татан оруулах юм байна. Шалгалтаар салбар, нэгжийн даргын батлан гаргасан тушаал, шийдвэр, байгуулсан гэрээ хэлцэл, хууль хяналт /шүүх/-ын байгууллагад үүссэн маргаан, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийн бүртгэл судалгаа, албан хэрэг хөтлөлт, аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага нь холбогдох хууль, журам, заавар, стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх юм. Хяналт шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Тэгвэл өнөөдрөөс энэхүү үзлэг шалгалт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтаар эхэллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ