"ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО" СЭДЭВТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас “Имонос” цахим эмийн сантай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт урьдчилан сэргийлэх үзлэгийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 5 дахь удаагаа зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад иргэдэд анхан шатны үзлэг хийн өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, амин дэмийн хэрэглээ, түүний ач холбогдлын талаар эрүүл мэндийн боловсрол олгож, биологийн идэвхит бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө. Шүдний эмчийн үзлэг, цусны даралт, цусан дахь сахар хэмжих үзлэг, зөвлөгөө, био энергийн аппарат, арьс, үс хуйхны аппаратаар тодорхойлох, ясны сийрэгжилт, кальци, усны түвшин, биологийн нас тодорхойлох, булчингийн масс үзэх, дотор өөх хэмжих зэргээр мэргэжлийн 12 эмч ажиллаж, эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга, 5-50 хувийн хямдралтай худалдаа зохион байгууллаа. Үзлэгт давхардсан тоогоор 200 гаруй ажилтан хамрагдсан байна.