ИНҮТ-ийн удирдлагууд Иргэний нисэхийн ахмадын хорооны удирдлага, хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзлаа.
ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ ахмадууддаа талархал илэрхийлээд ахмадуудынхаа хүлээлгэж өгсөн энэ байгууллагын цаашдын сайн сайхны төлөө хичээн ажиллах болно гэдгийг онцоллоо.
Иргэний нисэхийн ахмадын хорооны дарга З.Наранцэцэг Иргэний нисэхийн шинэчлэгдсэн хуулийн дагуу бичиг баримтаа шинэчлэхээс эхлээд хийх ажил их байгааг дурдаад байнга анхаарал тавьж ирсэн удирдлагууддаа ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Д.Долгор, Б.Ууганцэцэг, П.Норжмаа, Ш.Буянтогтох, Ц.Энхцэцэг, Ж.Хорлоо нарын ахмадыг Иргэний агаарын тээврийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.