Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газар, Захиргаа, хүний нөөцийн газартай хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Тус “Мэдээллийн цаг”-аар “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн дагуу Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисстой хамтран Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Т.Билгүүн мэдээлэл хийсэн юм. Сургалтанд ИНЕГ, ИНҮТ болон түүний салбар, нэгжийн удирдлага ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдан ажлын байрны бэлгийн дарамтын илрэх хэлбэр, хаана үйлдэгдэж болох, арга тактик, хэрхэн АББД-г таних боломжтой талаар, хохирогч нь хэн ч байж болох, ямар үр дагавар, хор уршиг дагуулж байдаг талаар нөхцөл байдлын статистик судалгаанд үндэслэсэн мэдээлэл авч АББД-аас хэрхэн урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч болох, хэрвээ АББД-ын хохирогч болсон тохиолдолд хэрхэн гомдол гарган, арга хэмжээ авч болох талаар болон эрх зүйн зохицуулалтын талаарх нэгдсэн мэдээлэлтэй боллоо.