home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-10-26
Үсгийн хэмжээ
ОТГОНТЭНГЭР НИСЭХ БУУДАЛ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОТГОНТЭНГЭР НИСЭХ БУУДАЛ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Завхан аймаг дахь Отгонтэнгэр нисэх буудлын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрт МИАТ ХК-ний төлөөлөгч, Аэро Монголиа ХХК-ний төлөөлөгч нар оролцож, аймгийн баруун бүсийн худалдааны төвийн төв талбайд зохион байгуулав.
Уг нээлттэй хаалганы өдрийн үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа.
1. Нисэх буудлын товч түүх, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, үйлчилгээг танилцуулсан суртчилсан видео контентыг бэлтгэж олон нийтэд танилцуулав.
2. Нисэх буудлын үйлчилгээ болон нислэгийн хуваарь, тийзний үнийн мэдээлэлтэй брошур бэлтгэж иргэдэд тарааж, танилцуулах ажлыг зохион байгууллаа.
3. Машин тоног төхөөрөмжийн зураг танилцуулга, агаарын хөлгийн макет танилцуулгыг бэлтгэж үзүүлэв.
4. Арга хэмжээнд оролцогсдод нисэх буудал болон нислэгийн мэдээлэл өгөх, сонирхсон асуултад хариулах, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
5
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ