Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл IFATCA-гийн Ази Номхон далайн бүсийн 39 дүгээр их хурал 10 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Индонези улсын Бали хотноо зохион байгуулагдлаа.
“Resurrection to Acceleration” уриан доор зохион байгуулагдсан тус хурал хүний нөөцийн дутагдал, нислэгийн удирдагчдын хүйсийн эрх тэгш байдал, цар тахлаас үүдсэн урт хугацааны үр нөлөө нислэгийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж, түүнийг хэрхэн давах тухай сэдвүүдийг голлон хэлэлцлээ.
Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл цаашид гишүүдэд чиглэсэн сургалт, вебинарын тоог ихэсгэх, олон нийтэд мэргэжлийнхээ онцлогийг сурталчлах чиглэлээр онцгойлон анхаарна гэдгийг IFATCA2030+ ажлын хэсгээс хурлын үеэр мэдэгдсэн юм.
Тус хуралд ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 8 нислэгийн удирдагчдын бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд НХҮА-ны ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагч Д.Нямгэрэл IFATCA-гийн Хойд Азийн бүс нутгийн дэд тэргүүнээр улиран ажиллахаар болсон байна.