home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-12-19
Үсгийн хэмжээ
“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 19-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүд 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тайлагналаа. Тайлангийн хурлыг эхлүүлж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 оны ажлын тайлангаа тавьсан юм. Тус нисэх буудал энэ онд нийт 8 зорилтын хүрээнд 44 арга хэмжээ төлөвлөж 2023 оны IV улирлын байдлаар хэрэгжилт 98,6% байна. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 онд бага оврын агаарын хөлгийн нийт 2074 нислэг үйлдсэнээс орон нутгийн 2003 нислэгт нийт 2781 зорчигч, Олон улсын 71 нислэг, 2031 зорчигч тээвэрлэжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4205 нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан байна. Мөн 69 удаагийн чиглэсэн үзлэг шалгалт хийж, 2 удаагийн түргэн цугларалт зохион байгуулсан байна. Нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөхөн хангалтаар сэлгэн ажиллах ажилтны хөрвөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 6, 7 өдөр зохион байгуулжээ. “BU AIRSHOW” 2023 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тайлангийн төгсгөлд удирдлагууд асуулт асууж, санал дүгнэлтээ хэллээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тайлангийн төгсгөлд тус нисэх буудлын хамт олныг ирэх 2024 оны төлөвлөгөөндөө үр ашигаа сайжруулах ажлаа сайн төлөвлөж, нисэх буудлын бүх үйлчилгээ, мэдээлэл цахимжсан байх шаардлагатайг хэлээд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гадны томоохон байгууллагуудаас туршлага судлан үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатайг дурьдлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ