home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-12-19
Үсгийн хэмжээ
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба өнөөдөр /2023.12.19/ ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад 2023 оны жилийн эцсийн тайлангаа тавилаа. НАБХА нь 2023 онд нийт 7 зорилт, 33 арга хэмжээ төлөвлөж жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 95,3%-тай байна. Түүнчлэн тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын сэл цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, “НУБИЭ” ХХК-тай хамтран хийж, 5 эрсдэлтэй цэгийг тодорхойлж, 3 эрсдэлтэй цэгийг засаж залруулсан байна. Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын сул цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, БУОУНБ-тай хамтран хийж 7 эрсдэлтэй цэгийг тодорхойлон засаж залруулах арга хэмжээг авч ажиллажээ. Тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 48, тусгай үүргийн 95, түргэний 261 нислэг, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 29, тусгай үүргийн 260, түргэний 76 нислэгт хамгаалалтын үйлчилгээ үзүүлжээ. Аюулгүй байдлын үзлэг шалгалтаар 64,547 хориглосон эд зүйлсийг илрүүлэн хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэн, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба нь Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний нэр томьёо, цар хүрээг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн бодлогын баримт бичигт тусгуулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлснээр Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь анх удаа хуульчлагджээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит шалгалтад 2023.10.10-ны өдрөөс 2023.10.20-ны өдрийн хооронд амжилттай хамрагдсан байна. Тус албаны тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үндсэн үйл ажиллагаагаа байнга хянаж ажиллах мөн цаашид аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр үр ашигаа нэмэгдүүлэх, бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх чиглэл өглөө.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ