Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газар ХАБЭАХ-тэй хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-аар "Аюулгүй байдалд удирдлагын манлайлал ажилтаны эрүүл мэнд" ХАБЭА-ны сарын аяны хүрээнд "АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР" сэдвээр "Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төвийн захирал С.Дуламсүрэн мэдээлэл өгч ИНЕГ, ИНҮТ, НУБИА ХХК, Агаарын тээврийн компаниудын ажилтнууд хамрагдлаа. Ажилтнуудад ажлын байран дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрхэн хангах, ажилтнуудын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн юм. Түүнчлэн ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн тэнцүүлэх талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангалаа.