ИНЕГ-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалаар 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэний нисэхийн салбарын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан “Шинэ санаа, шилдэг төслийн инноваци” уралдаанд 15 бүтээл оролцсон.
Энэхүү уралдаанд ХОЁРДУГААР БАЙР эзэлсэн бүтээлийн хэрэгжилтийн байдлын тайлан мэдээллийг хүргэж байна.
ДУУН ХОЛБООНЫ ЗАНГИЛАА ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН СУДАЛГАА /GAREX220 VCCS/. АЖИЛ /2 ДУГААР БАЙР/ (Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер техникийн ажилтнуудын бүтээл)
1.1 Судалгааны ажлын зорилго, хэрэгцээ шаардлага, ач холбогдол :
Өнөөдрийн байдлаар агаарын навигацийн үйлчилгээнд нислэг хөдөлгөөн удирдлагын 1 төвтэй үйл ажиллагаа явуулж байна. Уг нислэг хөдөлгөөн удирдлагын төв нь үндсэн болон халуун нөөц тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон боловч ямар нэгэн гэнэтийн цар тахал болон байгалийн хүчин зүйл гарсан тохиолдолд агаарын навигацийн үйлчилгээг бүрэн хангаж чадахгүйд хүрэх ба аюултай нөхцөл байдал үүснэ. Саяхны жишээг дурдвал COVID-19 цар тахлын үед УХТ-д ээлжинд гарч байсан бүсийн нислэгийн удирдагчаас халдварын тохиолдол гарахад уг ээлжинд гарч байсан бусад хүмүүст халдвар тархах эрсдэл үүссэн ба ажлын байрыг халдваргүйжүүлж ариутгах зэрэг асуудал тулгарсан хэрэв нөөц бүсийн УХТ байсан бол шууд шилжин асуудлыг түргэн шуурхай агаарын навигацийн үйл ажиллагаанд ямар ч саадгүй асуудлыг шийдэж болох байсан.
Иймд агаарын навигацийн үйлчилгээний найдваржилт болон бэлэн байдлыг хангах үүднээс түр шилжин ажиллах нислэгийн хөдөлгөөний нөөц удирдлагын төвийг /АСС/ бий болгох үүднээс техникийн шийдлийн судалгаа хийж гүйцэтгэсэн.
НХУТөвд /ИНЕГ/ШХО/ТББ/Б-19/19 дугаартай гэрээгээр нийлүүлэгдсэн дуун холбооны зангилаа төхөөрөмж (Frequentis VCS3020X)-ийг бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн ажлын байрууд, ойртолтын ажлын байр, AFTN ажлын байруудад тус тус суурилуулан, туршилт шалгалтаар ажиллуулах ажлыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны
өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 23-ныг хүртэл ажиллуулж, төхөөрөмжийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн.
Иймд өмнө ашиглагдаж байсан дуун холбооны зангилаа төхөөрөмж (GAREX220)-ийн 2-р ажлын байрууд (Working Position)-ыг нөөц НХУТ-д ашиглах боломжтой болно.
Хэрэв GAREX220 дуун холбооны зангилаа төхөөрөмжийн нөөц ажлын байрыг ашиглахгүйгээр бүсийн удирдлагын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний түр ажлын байрыг Нисэхийн дадлагажуурын байр болон Буянт-Ухаа нисэх буудалд байрлахаар шаардлагатай агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг 2021 оны байдлаар судлахад 884,757,700₮-өөс 987,077,700₮ өртөгтэй болохоор байна.
1.2 Судалгааны ажлын хэрэгжилт :
Энэхүү судалгааны дагуу “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын түр шилжин ажиллах нөөц ажлын байрыг шинээр зохион байгуулахаар ХНАА-ны даргын 2023 оны А/45 дугаар тушаалаар Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс татан буугдсан GAREX 220 системийг суурилуулах ажлыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд батлагдсан төлөвлөгөөний амжилттай хийж гүйцэтгэж байна.


1.3 Хэрэгжүүлсэн арга хэмжээ :
1.4 Судалгааны ажлын хүлээгдэж буй үр дүн :
