ИНЕГ-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалаар 2023 оны 05 дугаа сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэний нисэхийн салбарын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан “Шинэ санаа, шилдэг төслийн инноваци” уралдаанд 15 бүтээл оролцсон.
Энэхүү уралдаанд ГУТГААР БАЙР эзэлсэн бүтээлийн хэрэгжилтийн байдлын тайлан мэдээллийг хүргэж байна.
БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ГЭРЭЛ СУУЛТЫН СИСТЕМИЙН ЗААВАРЛАХ БОЛОН МЭДЭЭЛЭХ ТЭМДЭГТҮҮДИЙГ LED БОЛГОН ШИНЭЧЛЭХ /3 ДУГААР БАЙР/. (Гэрэл суулт, цахилгаан хангалтын албаны Гэрэл суултын хэсгийн инженер техникийн ажилтнуудын бүтээл)
1.1 Судалгааны ажлын зорилго, хэрэгцээ шаардлага, ач холбогдол :
Монгол улсад ашиглагдаж байгаа гэрэл суултын суултын системийн тэмдэгтүүд нь одоогоор Галлоген болон Люминисцентний лампаар асдаг ба эдгээр лампуудын ашиглалт нь одоо дэлхий дахинд эрс багасаж LED технологи руу шилжиж байна. Манайх ч мөн адил энэ технологид шилжихээс өөр аргагүй байсан. Буянт-Ухаа ОУНБ-ын “Д-3” гэрэл суултын систем нь 1992 онд анх суурилагдсан. Уг тэмдэгтийн лампуудыг гэрэл суултын системийн үйлдвэрлэгч нар нь үйлдвэрлэхээ больсон, олдоц муу болсон. Манайд ашиглагдаж байгаа тэмдэгтийн гэрлүүдийн гэрэлтэлтийг сайжруулах цаашлаад LED гэрэл рүү шилжүүлэх судалгааг 2016 оноос хойш үе шаттайгаар туршилтуудыг амжилттай хэрэгжүүлсэнээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын гэрэл суултын системийн тэмдэгтүүдийг LED гэрэлтүүлэгт бүрэн шилжүүлж дууслаа.
1.2 Хэрэгжүүлсэн ажлын үе шатууд :
1.3 Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ :
Бусад орон нутгийн нисэх буудлууд дээр энэхүү бүтээлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
1.4 Гарсан үр дүн :
Дээрх бүтээлийг хэрэгжүүлсэнээр шууд гарах хэмнэлтийн зардал нь 277 орчим сая ₮ бөгөөд бусад хэмнэлтүүдийг гаргасан байна.
|
|
Нэр төрөл |
Тайлбар |
|
1 |
Тусгаарлах трансформаторуудын нөөцтэй болсон |
28-н бүлэг тэмдэгтийг LED гэрлүүдээр сольсоноор 65-н тусгаарлах трансформаторууд талбай дээрээс бууж нөөцлөгдсөн. Өөрөөр хэлбэл 45 сая төгрөгний /нэг бүрийн үнэ 200$/ сэлбэгийн худалдан авалт хэмнэгдэв. Буусан трансформаторуудыг техник үйлчилгээ хийн арчиж цэвэрлэн, төрөл зүйлээр нь ангилан гар дээрх нөөц сэлбэгээр ашиглахаар болов. |
|
2 |
Эрчим хүчний хэмнэлт гарсан |
Тэмдэгтүүдийн суурилагдсан чадал 9,75кВт-аар ачаалал буурснаар жилд 500 цаг асааж ашиглана гэж тооцвол 487,500 кВт.цаг цахилгаан эрчим хүч буюу 663.000₮ төгрөг хэмнэгдэхээр болов. |
|
3 |
CCR дээрх цахилгаан ачаалал багассан |
Одоо Хөөрч буух зурвас болон явгалах замын нийт 5-н хэлхээний CCR буюу тогтворжуулсан гүйдлийн үүсгүүрүүд 85-95% ачаалагдаж байсан бол 75-85% хүртэл буурав. |
|
4 |
Аэродромын талбай дээрх өнгө үзэмж сайжирсан |
Аэродром орчмын мэдээлэх, зааварлах гэрлүүд аль ч тавил дээр нэгэн жигд, тод ассанаар өнгө үзэмж сайжирсан байна. Шинэчлэлт суурилуулалтын ажлын дараа шөнийн үзлэг хийв. |













