“Нисэх дартс” зөвлөлөөс иргэний нисэхийн салбарын 2023 оны Чансааны оноо олгох дартсын тэмцээнийг Нисэхийн спорт цогцолборт 2 дахь удаагаа зохион байгууллаа. 16 салбарын нийт 31 эрэгтэй,12 эмэгтэй тамирчид оролцож, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьсон тус тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт Б.Эрдэнэпил/НУБИА/, хоёрдугаар байрт Б.Дүүрэнжаргал/НУБИА/, гуравдугаар байрт Э.Батболд/МАБТА/, дөрөвдүгээр байрт Д.Лхагва-Очир/МАБТА/, эмэгтэй ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт М.Цэндсүрэн/ИНҮТ/, хоёрдугаар байрт Б.Батгэрэл/НЖБШНА/, гуравдугаар байрт Э.Мөнхзул/ХАБЭА/, дөрөвдүгээр байрт Б.Ундрах/НМҮА/ нар шалгарлаа.
“Нисэх дартс” зөвлөлөөс амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, дараагийн тэмцээн уралдаандаа идэвхтэй оролцохыг салбарынхандаа уриаллаа.