Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг Зам, тээврийн хөгжлийн яамны болон салбарын шагналаар шагнаж Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр гардуулан өглөө. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/223 тушаалаар “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Захиргаа, хүний нөөцийн газрын Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны тооцооны нягтлан бодогч А.Өнөрсайхан, Иргэний нисэхийн үндэсний төвийн Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны сантехникийн слесарь Б.Мөнхбаяр, тус албаны сантехникийн слесарь Х.Баттулга, мөн тус албаны бохирын слесарь С.Зоригтбаатар, Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын ахлах нягтлан бодогч Т.Саранчимэг, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Ц.Өнөрчулуун нарыг шагналаа. Мөн ЗТХЯ-ны “Жуух бичиг” Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны шалгалтын нислэгийн шалгагч инженер Ц.Пүрэвсүрэнд гардуулав. ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын хэсгийн дарга Э.Батболд, Захиргаа, хүний нөөцийн газрын Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны үйлчилгээний ажилтан /зөөгч, бармен/ Б.Мөнхзул нарыг шагнаж урамшууллаа. Мөн ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны дарга Н.Баттөр, Захиргаа, хүний нөөцийн газрын Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны их эмч Э.Мөнх-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны захиргааны мэргэжилтэн Б.Бадрал, Захиргаа, хүний нөөцийн газрын Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны жижүүр Ч.Содномпил, Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын нярав Б.Заманду нарыг шагнаж урамшууллаа.