ГСЦХА-ны залуучууд сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж Хан-Уул дүүргийн 21-р хорооны 2 айлыг сонгон гэрийнх нь цахилгааны монтажийг бүрэн шинэчлэн хийж өглөө. Үүний үр дүнд цахилгаанаас үүдэлтэй галын аюулгүй байдлын эрсдэлээс хамгаалагдаж, стандартын дагуу хийгдсэн цахилгааны монтажтай боллоо.