Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн аюулгүй байдлыг ханган нислэгийн үр ашигтай, шуурхай дарааллыг бий болгон, бүс нутагтаа тэргүүлэгч нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага болохын төлөө зорилго тавин ажиллаж байна.
Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэг нь 120 хүний орон тоотой ба 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатайгаар ажиглалтын 5 сектор, процедур 1 секторт нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг үзүүлж байна.
Бидний үндсэн зорилго нислэгийн хөдөлгөөний удирдлагыг аюулгүй, үр ашигтай хангахын зэрэгцээ холбогдох дүрэм журам, процедурыг чанд мөрдөн ажиллах юм.
2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Ойртолтын удирдлагын үйлчилгээний хэсэг нь бие даасан нэгж болон зохион байгуулагдаж, ажиглалтын удирдлагын үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Тус хэсэг нь "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлыг төв цэг болгосон, далайн түвшнөөс дээш 2,100-6,150 метрийн өндөрт орших, 110 км радиуст хамрагдах Улаанбаатар ойртолтын удирдлагын хариуцлагын бүсийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү бүсэд “Чингис Хаан” болон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлууд руу хөөрч, бууж буй агаарын хөлгүүдэд аюулгүй, үр ашигтай, дэс дараалалтай, шуурхай нислэгийн урсгалыг ханган, ойртолтын удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн үйлчилгээ, аюулын дохио мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг нь тус хэсгийн үндсэн чиг үүрэг юм.
Аэродромын хөөрөлт буултын бүсэд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүд болон аэродромын маневрлах талбайд шилжих хөдөлгөөн хийж байгаа агаарын хөлгүүдийг өөр хооронд нь болон гадаргуу дахь бусад саадуудтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангасан үр ашигтай нислэгийн хөдөлгөөний удирдлага болон нислэгийн мэдээлэл, зөвлөмж, аюул түгшүүрийн үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилготой.
НХҮА-ны Сургалт, дадлагын хэсэг ИНД-172, ИНД-65 болон ICAO Doc 10056-ын дагуу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг хадгалах, дээшлүүлэх, үнэлэх зорилгоор ажилтнуудыг сургах, дадлагажуулах сургалт, дадлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын сургалтын таатай орчин бүрдүүлэх, мэдлэг чадвар, дадлага туршлагыг хөгжүүлэхэд олон Улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сургалт, дадлагын хэсэг нь ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч, багш нислэгийн хөдөлгөөний удирдагч 8, нисгэгч мэргэжилтэн 6, сургалтын мэргэжилтэн 1 гэсэн орон тоотойгоор сургалт, дадлагын үйл ажиллагааг явуулж байна.
“Иргэний Нисэхийн Дүрэм 171”-ээр гэрчилгээжсэн, Иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд нисэхийн холбоо, навигаци, ажиглалт, цахилгаан хангалтын найдвартай үйлчилгээг үзүүлж ажилладаг.
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүд, орон нутгийн болон олон улсын нисэх буудалд ойртолт, хөөрөлт, буулт гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 10, ИНД-171 дүрмийн шаардлагыг хангасан нисэхийн холбооны үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүд, орон нутгийн болон олон улсын нисэх буудалд ойртолт, хөөрөлт, буулт гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 10, ИНД-171 дүрмийн шаардлагыг хангасан нисэхийн радио навигацийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 10, ИНД-171 дүрмийн шаардлагыг хангасан нисэхийн ажиглалтын үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж бүрийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, эсхүл радио навигацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа холбогдох үйл ажиллагааны тасралтгүй байдлыг бататгах зорилгоор тохиромжтой цахилгаан тэжээлийн эх үүсвэр болон арга хэлбэрээр хангасан үйлчилгээг үзүүлж байна.
Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Монгол Улсын агаарын навигацийн аюулгүй байдал, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн мэдээллийн үйлчилгээг Чикагогийн Конвенцын Хавсралт 4, Хавсралт 15-ын стандарт, практик зөвлөмжүүдэд нийцүүлэн үзүүлдэг.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс бие даасан үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд мэдээллийн шинж чанар, агуулга, ач холбогдол, хугацаанаас хамаарсан нисэхийн мэдээллийн үйлчилгээний дараах 6 төрлийн үйлчилгээг эрхэлдэг.AIP-ын үйлчилгээ нь Монгол Улсын үндэсний зохицуулалтууд, олон улсын гэрээ, конвенцуудын хураангуй, Агаарын зай, Нислэгийн зам, Нисэх буудлуудын мэдээллүүдийг нэгтгэн үндэсний хэмжээнд ашиглах баримт бичгийг эмхэтгэл хэлбэрээр хэрэглэгчдэд түгээх үйлчилгээ юм. Тус үйлчилгээний хүрээнд дараах бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Үүнд:
NOTAM-ын үйлчилгээ нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл ажиллагааны түр шинж чанартай мэдээллийг тусгай форматын дагуу боловсруулж, хэрэглэгчдэд цаг алдалгүй түгээх үйлчилгээ юм. Тус үйлчилгээний хүрээнд дараах бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Үүнд:
Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нислэгийн үйл ажиллагаанд хамаарах NOTAM-ыг шүүж, товхимол хэлбэрээр боловсруулан түгээх, анхаарах шаардлагатай мэдээлэл, өгөгдлийн дагуу нисгэх багт аман зөвлөмж үзүүлэх, нислэгийн дараах илтгэх хуудсыг хүлээн авч холбогдох байгууллагуудад хүргүүлэх үйлчилгээ юм. Тус үйлчилгээний хүрээнд 25 улсын 85 ижил төстэй байгууллагуудтай NOTAM солилцдог бөгөөд дараах бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Үүнд:
Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээ нь Чингис хаан болон Буянт-Ухаа ОУНБ-аас нисэн гарах, нисэх ирэх нислэгүүдийн нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээг агаарын тээвэрлэгч байгууллага, Нислэгийн хөдөлгөөний нэгжүүд зэрэг тухай нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах оролцогч талуудад түгээх, тэднээс хүлээх авах, мэдээлэх үйл ажиллагааг явуулдаг үйлчилгээ юм. Тус үйлчилгээний хүрээнд дараах бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Үүнд:
Нислэгийн зургийн үйлчилгээ нь нислэг үйлдэх бүх үе шат буюу буюу агаарын хөлгийг зогсоолоос хөдлөх, хөөрөх, өндөр авах, нислэгийн замын дагуу нисэх, ойртолт үйлдэх, буух болон зогсоол хүрэхэд шаардлагатай мэдээллүүдийг зургаар илэрхийлэн хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ юм. Тус үйлчилгээний хүрээнд дараах бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Үүнд:
Тоон өгөгдлийн багцын үйлчилгээ нь уламжлалт (цаасан) нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс шилжиж нисэхийн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийг тоон өгөгдлийн багц бүтээгдэхүүнээр хангах үйлчилгээ юм. Тус үйлчилгээний хүрээнд дараах бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Үүнд:
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн алба (НЖЗШНА) Монгол Улсын Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам (ЗТБХБЯ)-ны сайдын 2010 оны 5-р сарын 07-ны өдрийн 156 тоот тушаалын дагуу ИНЕГ-ын даргын 2010 оны 5-р сарын 10-ны өдөр гаргасан А/161 тоот тушаалаар байгуулагдан олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Annex дахь олон улсын стандарт, зөвлөмжүүд, ICAO-ийн баримт бичгүүд болон Иргэний нисэхийн дүрэм 173-ын шаардлага, “Шалгалтын нислэгт тавигдах шаардлагуудын дагуу агаарын навигацийн аюулгүй байдал, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нислэгийн журам зохиох, шалган батлах болон шалгалтын нислэгийн үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:
Нислэгийн журам зохиох үйл ажиллагаа нь ICAO-ийн баримт бичиг Doc 9906 VOL I-VI, DOC 8168 VOL I,II DOC 8697, DOC 9365, DOC 9613, DOC 9881, Annex 4,6,11,14,15 -ийн дагуу Уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлийн нислэгийн журмуудыг зохиох, дүн шинжилгээ, засвар өөрчлөлт оруулах, гэрчилгээжүүлэх, нислэгээр баталгаажуулах үйлчилгээ үзүүлэн, Монгол Улсын AIP-аар Зарлан мэдээллэдэг. Үүнд:
Хэрэглэлийн нислэгийн журам нь бодит нөхцөлд аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлэхийн тулд бид газрын (Ground Validation), мөн шаардлагатай тохиолдолд ICAO Doc 9906 Vol. V-ийн дагуу нислэгээр баталгаажуулалт (Flight Validation) хийдэг. Газрын баталгаажуулалтын хүрээнд зохиолт хийсэн хэргэлэлийн нислэгийн журмын чиглэл, өндөр, тогтоосон цэг, саадын үнэлгээ, журмын профайл, аюулгүйн байдал г.м зүйлсийг хөндлөнгийн хяналт болон нислэгийн өмнөх баталгаажуулалтаар журам зохиогч инженерүүд үнэлдэг. Нислэгээр баталгаажуулалт нь шинэ эсвэл засвар өөрчлөлт оруулсан хэрэглэлийн нислэгийн журам нь аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхийг шалгах зорилготой бодит нислэгийн үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь журмын саад тойрох зай хангагдсан эсэх, нислэгийн чадвар (flyability), навигацийн өгөгдлийн ARINC 424 кодчиллын зөв байдал, журмын нарийвчлал, мөн шаардлагатай дэд бүтцүүд (ХБЗ тэмдэглэгээ, ойртолтын гэрэл, холбооны хэрэгсэл, зурвасын гэрэлтүүлэг, нислэгийн зураг г.м.) бүрэн бүрдсэн эсэхийг баталгаажуулдаг. Газрын болон нислэгээр баталгаажуулалт нь хэрэглэлийн нислэгийн журамд ямар нэгэн үл тохирол байгаа эсэхийг илрүүлэн засварлах, сайжруулах үндэслэл болдог.
Хэрэглэлийн нислэгийн журам зохиолтын хүрээнд нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах өндрүүдийн тооцоолол болон саадын үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлж байна, Үүнд:
Тооцооллын үр дүнд нислэгийн замын аюулгүй нам өндөр (Minimum En-route Altitude) болон хэрэглэлийн нислэгийн журмуудын саадаас чөөлөөлөгдөх өндрүүдийг тогтоодог.
Монгол Улсын иргэний нисэхийн тоног төхөөрөмжүүдэд 1968 оноос шалгалтын нислэгийг хийж эхэлсэн.
Үндэсний хүний нөөц болон агаарын хөлгийг ашиглан 2000 оноос эхлэн хүлээн авах шалгалтын нислэг, хуваарьт шалгалтын нислэг, тусгай (захиалгат) шалгалтын нислэгүүдийг бие даан хийж эхэлсэн.
Агаарын навигацийн системүүд болон навигацийн ил харааны туслах хэрэгсэл, тэмдэглэгээнүүдийг Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын тухай Чикагогийн конвенци болон түүнд нийцүүлэн гаргасан стандарт, зөвлөмж, баримт бичгүүдийн дагуу Монгол Улсын агаарын орон зайд ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлтийг AT-940 шалгалтын нислэгийн иж бүрэн автомат систем, EDS-300 DME/Pulse analyzer болон SMF/PAPI фотометрийн хэмжүүрийн хэрэгсэлүүдийг ашиглан гаргаж байна.
Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенци, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын бусад гэрээ, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон Иргэний нисэхийн багц дүрмүүд, “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ыг мөрдлөг болгон нислэгийн хөдөлгөөний урсгалыг төлөвлөн зохицуулах, нислэгийн төлөвлөлтийн процедур, менежментийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох, агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлд судалгаа хийж, нислэгийн зөвшөөрөл олгох, нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтийн баримт бичгийн шинэчлэлт, боловсруулалт, баталгаажуулалтын ажлыг хариуцан, БНХАУ болон ОХУ-ын нислэгийн урсгал төлөвлөлтийн байгууллагуудтай хамтран ажиллах болон нислэгийн урсгалын мэдээлэл солилцон, бүс нутгийн хэмжээнд нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол улсын агаарын зайд үйлдэгдэх олон улс, орон нутгийн хуваарьт болон хуваарьт бус нислэгийн урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллана. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалтыг урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийн үе шатуудад хэрэгжүүлэн дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн төлөвлөгдсөн нислэгийн өөрчлөлтийг баталгаажуулан холбогдох алба, салбар, нэгжийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж, олон улс болон орон нутгийн нислэгийн гүйцэтгэлийн мэдээллийн санг бүрдүүлнэ.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэх олон улсын нислэгийн өнгөрөлт,хөөрөлт, буулт болон орон нутгийн нислэгүүдэд урт хугацааны, урьдчилсан шуурхай төлөвлөлтийг хийж нислэгийн зөвшөөрөл бүрдүүлж , төлөвлөгдсөн нислэгийн өөрчлөлтийн мэдээ, мэдээллүүдийн боловсруулан баталгаажуулж ИНЕГ, ИНҮТ ТӨХХК-ний харьяа алба салбаруудыг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр ханган, нислэгийн төлөвлөлт,гүйцэтгэлийн судалгааг төрөлжүүлэн гаргаж хэрэглэгчлийг нислэгийн гүйцэтгэлийн мэдээ мэдээллээр тогтмол ханган ажиллаж байна.
Тогтмол гардаг судалгаанууд :
Олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын багтаамж үйлдвэрлэл, үйлчилгээний нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадал, агаарын тээвэрлэгчдийн тээвэрлэлтийн боломжтой уялдуулан хуваарьт нислэгийн цагийн хуваарийг нэгтгэх, батлах, хэрэгжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааг явуулж байна.
Урт хугацааны төлөвлөлт