home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Нисэх буудлуудын үйлчилгээний газар
Аэродром, гэрэл суулт
Оношилгоо, хэмжил зүй
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал
Нисэх буудлуудын үйлчилгээний газар

Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь нисэх буудлын  үйлчилгээг холбогдох эрх зүйн баримт бичиг, Иргэний нисэхийн багц дүрэм (ИНД-139, ИНД-140, ИНД-144,) –ийн хүрээнд удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн бэлэн байдлыг  хангуулна. Үүнд:

  • Нисэх буудлын үйлчилгээтэй холбоотой технологийн баримт бичиг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, гэрээ, төлөвлөгөө, тайлан боловсруулах, хянах, батлуулах
  • Техник, технологийн шинэчлэлт, төлөвлөлттэй уялдуулан хэрэгцээ , шаардлагыг тодорхойлуулж,  техникийн даалгаврын төслийг хянаж санал тусгах
  • Тоног төхөөрөмжийн ашиглалт, гэмтэл дутагдал, сэлбэг хангалтын судалгааг авч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах
  • Нисэх буудлын үйлчилгээний чиглэлээр сургалт дадлагын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ
  • Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, орон нутгийн нисэх буудлууд, аэродром, гэрэл суулт, шатахуун хангалт болон оношилгоо, хэмжил зүйн  лабораторийн үйлчилгээ үзүүлэх нэгжүүд ажиллана.
Аэродром, гэрэл суулт

Улаанбаатар хотын Консулын дэнжид 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ю-13 маягийн агаарын хөлөг нислэг үйлдсэн тэр талбайг Монголын анхны “Аэродром” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 тоот тогтоолоор Агаарын харилцааны газар байгуулагдахад Аэродромын хангалт, харуул хамгаалалт, цаг агаарын мэдээ хариуцсан цогц алба үүссэн ба энэ цаг үеэс тус алба анх үүсгэн байгуулагдсан гэж үздэг.

МАХН-ын Төв хорооны 1960 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 420-р тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг өргөтгөх арга хэмжээ авсны дагуу 1961 онд Хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замууд, агаарын хөлгийн зогсоолууд, онгоцны техник үйлчилгээний байр, аэронавигацийн болон радиолокатор, нисэх холбооны дамжуулах төв, шөнийн гэрэл суултын систем, цахилгааны дэд өртөөнүүд зэрэг объектууд шинээр байгуулагдсан байна.

Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харьяа Аэродром, гэрэл суултын алба нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Чикагогийн конвенцын Хавсралт 14, ИНД-139, ИНД-157 дүрмийн стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг ханган “Буянт-Ухаа” аэродром, гэрэл суултын автомат системийн ашиглалтын бэлэн байдлыг хангаж, төв орон нутгийн нисэх буудлуудад засвар арчлалт, техник үйлчилгээ үзүүлдэг үйлдвэрлэлийн нэгж юм.

Аэродром, ашиглалтын хэсэг: 

  • Аэродромын засвар арчлалт
  • Аэродромын засвар арчлалтын бага оврын тоног төхөөрөмж
  • Агаарын хөлгийн буулт, хөөрөлт
  • Агаарын хөлгийн зогсоол хуваарилалт
  • Түр зурвас, талбай сонгох, акт үйлдэх
  • Хучилтын даацын тооцоо /PCR, СВR/
  • Хучилтын гадаргуун байдлын үнэлгээ /PCI/
  • Аэродромын элементүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээ
  • Аэродромын элементүүдийн тэмдэгт, тэмдэглэгээ /ил харааны тэмдэгтүүд, будган тэмдэглэгээ/
  • Агаарын хөлгийн дугуйн мөрнөөс үүссэн резин наалдац арилгах
  • Нислэгийн зурвас, талбайн өвс хадах
  • Шувуу, мал амьтнаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
  • Нисэхийн судалгаа /ИНД-157 аэродром нээх ба хаах/-ны зөвлөмж

Гэрэл суултын хэсэг:

  • Хөөрөх буух зурвасны гэрэл REDL, явгалах замын гэрэл TEDL
  • Босго, төгсгөлийн гэрэл RTHL, RENL, төв шугамын гэрэл RCLL
  • РALS - Их гэрэлтүүлгийн ойртолтын системүүд
  • ALS– Ойртолтын гэрлийн энгийн систем
  • PAPI – Агаарын хөлгийн суултын өнцгийг заагч гэрэл
  • Зааварлах болон мэдээлэх тэмдэгтүүд
  • Кабелийн хэлхээнүүд, тусгаарлах трансформаторууд
  • Тогтворжуулсан гүйдлийн үүсгүүр CCR-ууд
  • Тоноглолуудын үзлэг, засвар үйлчилгээ, хэмжилт, тохиргоо, баталгаажуулалт
Оношилгоо, хэмжил зүй

Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь иргэний нисэхийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал болон нислэгийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ИНЕГазрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 556 тоот тушаалаар Оношилгоо, хэмжил зүйн лабораторийг байгуулсан.

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийг үндэслэн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/267 тоот тушаалын дагуу “хэмжил зүйн төрлөөр хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт хийх, сорилт шинжилгээний төрлөөр газрын тосны бүтээгдэхүүнд чанарын бүрэн шинжилгээ хийх”-ээр MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагад нийцсэн болохыг нотолж Монгол улсын Итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар 7 дахь удаа итгэмжлэгдсэн.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Лаборатори нь иргэний нисэхийн салбарт  хэмжил зүй, сорилт шинжилгээний гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. ХЭМЖИЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР
  1. Радио, цаг уур, цахилгаан цулын төрлөөр
  • Цаг уурын автомат станцын шалгалт баталгаажуулалт
  • Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийн хэмжилт
  • Радио, цахилгаан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга
  • Ачаа тээшний жингийн шалгалт баталгаажуулалт

      b. Шугаман өнцөг, геодезийн хэмжилт

  • Сүмбэнметрийн шалгалт баталгаажуулалт
  • Саадын хэмжилт
  • Геодезийн хяналтын хэмжилт
  • Байрлал тодорхойлох хэмжилт
  • Нөөцлөх савны хазайлтын хэмжилт, багтаамжийг тодорхойлох
  • Тусгай зөвшөөрлийн хүрээнд гүйцэтгэх боломжтой ажлууд

      c. Үл эвдэх сорил

  • Газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх савны насжилт тодорхойлолт үл эвдэх сорилын хэмжилт
  1. СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
  • Түлшний шинжилгээ
  • Тосны шинжилгээ
  • Тусгай шингэний шинжилгээ
  • Бензиний шинжилгээ
  • Усны шинжилгээ
  • Шилэн хэмжүүрийн шалгалт тохируулга
  • Нягтын хэмжил
  • Дулаан, температурын хэмжил
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар тогтоосон.