home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар
Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын алба
Зорчигчдод зориулсан мэдээлэл
Сэжигтэй эд зүйлс
Нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэх олголт
Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар

 

 

Шинэчлэн батлагдсан Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуульд нийцүүлэн нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/49 дүгээр тушаалаар Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар байгуулагдсан.

Тус газар нь байгууллагын нисэхийн аюулгүйн хамгаалалтын бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд хангаж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилготой болно. 

Үндсэн чиг үүрэг:

1. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын бодлого, стратеги боловсруулах

Байгууллагын хөгжлийн зорилтод нийцүүлэн нисэхийн аюулгүйн хамгаалалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах.

2. Хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах

Олон улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, журамд нийцүүлэн нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох.

3. Үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх

Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, менежментийн боловсронгуй тогтолцоог бүрдүүлж, аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг хөгжүүлэх.

4. Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) болон бүс нутгийн байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чанарыг сайжруулах.

5. Судалгаа, шинжилгээ, гэрээ хэлцэл

Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тэлэх, нэмэлт үйлчилгээнүүдийг  бий болгох, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хийх гэрээ, хэлцлийн хүрээг өргөжүүлэх.

6. Техник, технологийн шинэчлэл

Нисэхийн аюулгүйн хамгаалалтын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, олон улсын жишигт нийцсэн шинэ техник, технологи, инновацыг судалж, нэвтрүүлэх.

7. Сургалт, хүний нөөцийн хөгжүүлэлт

Олон улсын сургалт, дадлага болон шилдэг туршлагыг нутагшуулах замаар ажилтнуудыг олон улсын түвшинд чадавхжуулах, тогтвор суурьшилтай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх.

8. Удирдлага зохион байгуулалт

Тус газрын харьяа “Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгч байгууллага”(НАБХА)-ыг аюулгүй, тогтвортой, үр ашигтай ажиллахад мэргэжлийн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн ажиллах.

Мэдээ, мэдээлэл

 
Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын алба

Тус алба нь 1996 онд анх байгуулагдаж “Буянт-Ухаа” болон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлуудын хамгаалалт, аюулгүй байдлын үзлэг, нэвтрэх үнэмлэхийн зөвшөөрөл олгох, камерын хяналтыг хариуцан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.  

Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зорилго нь зорчигч, агаарын хөлгийн багийн гишүүн, газрын үйлчилгээ болон хилийн хяналтын байгууллагын ажилтан, иргэн, түүнчлэн агаарын хөлөг, нисэх буудлын байгууламж, тоног төхөөрөмжийг газарт болон агаарт тохиолдож болох хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад оршино.

Албаны чиг үүрэг:

  • Аюулгүйн үзлэг, шалгалт
  • Нисэх буудлын болон навигацийн байгууламжийн аюулгүйн хамгаалалт
  • Нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэх олголт
  • Нисэх буудлын хориотой хамгаалагдсан бүсийн камерын хяналт
Сэжигтэй эд зүйлс

“СЭЖИГТЭЙ ЭД ЗҮЙЛС” гэж эзэнгүй, эсхүл эзнийг нь тогтоох боломжгүй, аюул, заналхийлэл агуулсан байж болзошгүй эд зүйлсийг хэлнэ. 

          

АНХААРАХ ЗҮЙЛ

  • Ямар ч тохиолдолд хүний тээш, эд зүйлсийг дайвраар авч явахгүй байх;
  • Хүний тээш, эд зүйлсийг хяналтандаа авч үлдэхгүй байх.

ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ

Сэжигтэй эд зүйлийг илрүүлсэн этгээд нэн даруй хамгийн ойр байгаа Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтан, эсхүл Иргэний агаарын тээвэр дэхь

Цагдаагийн хэлтсийн алба хаагчид мэдэгдэнэ.

  • Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны утас: 7128-7330, 7128-7345
  • "Буянт-Ухаа" ОУНБ: 7128-3045, 71283054, 99328102
  • Иргэний агаарын тээвэр дэхь Цагдаагийн хэлтсийн утас: 7128-7468

Дараах үйлдлийг хориглоно:

  • Хүрэх
  • Хөдөлгөх
  • Сэгсрэх
  • Онгойлгох
  • Зөөх