home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa

Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба хамтран зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн мэдлэг, мэдээллээ баяжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг бүрдүүлэв.

“Мэдээллийн цаг”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын сургалтын ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Цэрэнчимэд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр мэдээлэл өгч, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилт болон захиргаа, хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар танилцууллаа. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх нь ажилтны нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг үнэн зөв хүргэх, байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд тус мэдээллийн цаг нь оролцогчдод мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар мэдээлэл авах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний үеэр Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны захиргаа, хүний нөөцийн хэсгээс үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэгжүүлж буй ажил, чиг үүргийнхээ талаар мэдээлэл солилцов. Энэ нь байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааг харилцан ойлголцох, туршлага хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм. Мөн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас захиргаа, хүний нөөцийн ажилтнууддаа Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, тэдний өдөр тутмын ажил хөдөлмөр, байгууллагын үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ. Баярын уур амьсгалыг бүрдүүлсэн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, оролцогчдын идэвх оролцоо, багаар ажиллах чадвар, харилцан ойлголцлыг дэмжсэнээр арга хэмжээ мэдлэг, мэдээлэл болон эерэг уур амьсгалыг хослуулсан онцлогтой болов.

Хүний нөөцийн мэргэжилтнүүд нь байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, байгууллагын соёл, хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь байгууллагын тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагааны нэгэн чухал үндэс юм. Ийнхүү Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Мэдээллийн цаг” нь мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх, нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, баярын өдрийг мэдлэг, нөхөрлөл, эерэг уур амьсгалаар дүүрэн өнгөрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Хүний нөөцийн нийт мэргэжилтнүүддээ Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийн баярын мэнд хүргэж, ажил үйлсэд нь амжилт, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БОЛОМЖТОЙ ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН TRAINAIR PLUS ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН КАТАЛОГ
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв нь энэ оноос эхлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын сургалтуудыг захиалгаар зохион байгуулж эхэллээ.
Дэлгэрэнгүй үзэх
INITIAL FLIGHT VALIDATION FOR PILOTS AND OPERATORS СУРГАЛТ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
Сургалтад хамрагдах нисгэгч нар Нисэхийн сургалтын төвийн 205 өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлэх эсхүл anarzul.d@ncac.mn хаягаар CV-гээ ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй үзэх
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Э.ЭНХЗОРИГ УДИРДАН ХУРАЛДУУЛЛАА
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 11 сарын 25-ны А/648 тушааалын дагуу АНҮГ, НБҮГ, НАХГ, ЗХЭЗХ, СНББХ орон нутгийн нисэх буудлуудын дарга нар болон үйлдвэрлэлийн албаны дарга...
Дэлгэрэнгүй үзэх
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛСНИЙГ ДАВТАН БАТАЛГААЖУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА
Эдгээр стандартууд нь нисэхийн салбарын үйл ажиллагааг илүү найдвартай, системтэй, эрсдэлд бэлэн, тасралтгүй үргэлжлэх баталгаа юм. Чанар, эрсдэл, тасралтгүй ажиллагаа-нэг түвшинд.
Дэлгэрэнгүй үзэх