home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa

Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба хамтран зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн мэдлэг, мэдээллээ баяжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг бүрдүүлэв.

“Мэдээллийн цаг”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын сургалтын ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Цэрэнчимэд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр мэдээлэл өгч, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилт болон захиргаа, хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар танилцууллаа. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх нь ажилтны нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг үнэн зөв хүргэх, байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд тус мэдээллийн цаг нь оролцогчдод мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар мэдээлэл авах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний үеэр Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны захиргаа, хүний нөөцийн хэсгээс үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэгжүүлж буй ажил, чиг үүргийнхээ талаар мэдээлэл солилцов. Энэ нь байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааг харилцан ойлголцох, туршлага хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм. Мөн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас захиргаа, хүний нөөцийн ажилтнууддаа Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, тэдний өдөр тутмын ажил хөдөлмөр, байгууллагын үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ. Баярын уур амьсгалыг бүрдүүлсэн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, оролцогчдын идэвх оролцоо, багаар ажиллах чадвар, харилцан ойлголцлыг дэмжсэнээр арга хэмжээ мэдлэг, мэдээлэл болон эерэг уур амьсгалыг хослуулсан онцлогтой болов.

Хүний нөөцийн мэргэжилтнүүд нь байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, байгууллагын соёл, хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь байгууллагын тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагааны нэгэн чухал үндэс юм. Ийнхүү Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Мэдээллийн цаг” нь мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх, нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, баярын өдрийг мэдлэг, нөхөрлөл, эерэг уур амьсгалаар дүүрэн өнгөрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Хүний нөөцийн нийт мэргэжилтнүүддээ Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийн баярын мэнд хүргэж, ажил үйлсэд нь амжилт, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2021 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН НИСЛЭГТ ШИЛЖИНЭ
Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх хуваарьт нислэгүүд 2021 оны зуны хуваарьт шилжихтэй холбогдуулан агаарын тээвэрлэгчид хөөрөлт буулт, орон нутаг болон олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэх хүсэлтийг 60 гаруй агаарын тээвэрлэгчээс...
Дэлгэрэнгүй үзэх
ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Агаарын зайн ашиглалтыг сайжруулах, агаарын зайн хэрэглэгчдэд үр ашигтай байхаар Чөлөөт агаарын зам (Free route concept)-ыг Монгол Улсын агаарын зайд нэвтрүүлэх ажлын хүрээнд Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас санаачлан Олон улсын...
Дэлгэрэнгүй үзэх
АНҮГ-ЫН ДЭД ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНУУЛАВ
ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын дэд дарга Ганхүүгийн Мөнгөнхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй үзэх
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОРУУЛАХ АГААРЫН ТЭЭВРИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв, БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” сэдэвт цахим зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй үзэх