Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 06 дугаар
сарын 12-ны өдрийн 20/26 дугаар тогтоол
Үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх;
- Агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
- Удирдлага зохион байгуулалтаар хангах, компанийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хөтлөн явуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Хүний нөөцийн удирдлагын манлайллаар хангах, компанийн "Хүн төвтэй хөгжлийн бодлого” хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, бүтээмжийг сайжруулах, ажилтан руу чиглэсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, ажилтны эрүүл мэндийг сахин хамгаалах, биеийн тамираар хичээллэх боломжоор хангах;
- Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, чиглэл, удирдлагаар хангаж, орлогыг нэмэгдүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, гүйцэтгэлийг хангах, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;
- Компанийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэр, бизнесийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, барилга, байгууламжуудын бүртгэл, судалгааг хөтөлж, ашиглалтын байдалд хяналт тавих;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;
- Иргэний нисэхийн чиглэлээр олон улсад хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологи, инновацыг судалж үйл ажиллагаанд нэвтрүүлэх, мэдээлэл, техник технологийн системийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын харилцан үр ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх:
-
- Дэвшилтэт техник технологи, инновацыг нэвтрүүлэх бодлого боловсруулж, компанийн хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах;
- Нэгдсэн удирдлагын систем нэвтрүүлэх, хөгжүүлэх, компанийн хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх, үйл ажиллагаанд оролцогч нэгжүүдийн уялдааг хангах;
Үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
- Компанийн үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд Конвенцын Хавсралт-19-тэй нийцүүлэн аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны баримт бичгийг боловсруулан хэрэгжилтийг хангана;
- Агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээнд аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлнэ;
- Компанид холбогдох чанарын удирдлагын тогтолцооны Олон Улсын ISO стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ;
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
- Компанийн үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй байгууламжуудыг үе шаттайгаар төлөвлөн шинэчлэх, ИНД-ийн шаардлагыг бүрэн хангуулах;
- Мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх;
- Агаарын зайн аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх;
- Нисэх буудлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
- Хэрэглэгчийн сэтгэл хүсэл, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх төлөвлөх;
- Цахим үйлчилгээг нэвтрүүлэх;
- Агаарын зайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх;
- Нислэгийн урсгалыг аюулгүй, үр ашигтай, түргэн шуурхай байхаар төлөвлөн зохион байгуулах;
- Аюулгүйн хамгаалалтын төвлөрсөн системийг хөгжүүлэх;
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
Удирдлагын зохион байгуулалт:
- Удирдлагын бүх түвшинд тодорхой үүрэг хариуцлагыг хуваарилах, манлайллыг үзүүлэх, компанийн бүтэц, чиг үүргийг үр дүнтэй зохион байгуулах;
- Мэргэжлийн, ур чадвартай боловсон хүчин бүхий удирдлагын баг бүрдүүлэх;
- Тогтвортой бодлого, төлөвлөлтөөр хангах;
Дотоод үйл ажиллагааг зохион байгуулах
- Компанийн дотоод үйл ажиллагааны бодлого, журам, үйл явцыг боловсронгуй нарийвчлан зохицуулалттай болгох;
- Үйл ажиллагааны бүх шатанд стандарт, процедурын дагуу үйл ажиллагаа явуулах;
Төлөвлөлт болон гүйцэтгэл
- Төлөвлөлтийн шатанд зорилго, стратегийг тодорхойлж, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон арга хэмжээг гүйцэтгэх;
- Үр дүнд төвлөрч, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, сайжруулах арга хэмжээ авах;
Албан хэрэг хөтлөлт
- Албан бичиг баримт, акт, тайлан гэх мэт албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, стандартын дагуу хөтлөх;
- Архив, албан хэрэг хөтлөлт зохион байгуулахад шаардлагатай баримт бичгийн зохицуулалтаар хангах;
Гадаад, дотоод хамтын ажиллагаа
- Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
- Дотоод хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих;
Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох
- Салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахад чиглэсэн судалгаатай байх;
- Компанийн үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд зохион байгуулж, хууль, дүрмийг чанд мөрдөх;
Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
Хүний нөөцийн удирдлагын манлайлал
- Компанийн хүний нөөцийн удирдлагыг тогтвортой, үр ашигтай манлайллаар ханган, хүний нөөцийн бодлогын баримт бичигтэй байх;
- Удирдлагуудыг хүний нөөцийн чиглэлээр мэргэшүүлж, ажилтнуудтай харилцах ур чадварыг хөгжүүлэх;
- Ажилтнуудын ур чадвараа хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, семинар, курс зохион байгуулах;
- Хүчтэй манлайлал бүхий удирдагчдыг төлөвшүүлэх, тэдний бүтээмжийг нэмэгдүүлэх;
“Хүн төвтэй хөгжлийн бодлого” хэрэгжүүлэх
- Ажилтны сэтгэл ханамж, ажлын орчин, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
- Ажилтнуудын хувийн болон ажлын амьдралыг тэнцвэртэй байлгах боломжийг бүрдүүлэх;
- Хүний нөөцийн бодлогоор компанийн үнэт зүйлсийг дэмжих, ажилтнуудын өсөлт, хөгжилд боломж олгох;
Хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх
- Ажилтнуудыг ур чадвар, мэдлэгийн хувьд байнга хөгжүүлж, мэргэшүүлэх тогтмол сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
- Хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хомсдолд орох эрсдэлтэй ажлын байруудад зориулж мэргэжилтэн тогтмол бэлтгэх;
Бүтээмжийг сайжруулах
- Ажилтнуудын ажиллах орчин, дэмжлэгийг сайжруулах, харилцааны соёл болон багийн ажилд анхаарах;
- Удирдлагын нээлттэй ил тод байх, ажилтнуудын санал, санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжин урамшуулах тогтолцоог хэрэгжүүлэх;
- Уян хатан, тогтвортой, ялгаваргүй удирдлагаар ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх;
- Оновчтой, тэгш үнэлгээний тогтолцоо хэрэгжүүлэх;
Ажилтан руу чиглэсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх
- Ажилтнуудад боловсрол, мэргэжил олгох, өсөн дэвжих нээлттэй ажил мэргэжлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх (Career Management System);
- Ажилтны эрүүл мэндийн асуудалд хөрөнгө оруулалт хийж, сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх;
- Үнэлгээнд суурилан шагнан урамшуулах тогтолцоотой байх;
Ажилтны эрүүл мэндийг сахин хамгаалах
- Эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг бий болгож, ажилтнуудад эрүүл мэндийн үзлэг, зөвлөмжүүдийг санал болгох;
- Ядаргааны менежмент, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний арга хэмжээг хэрэгжүүлэх;
Биеийн тамираар хичээллэх боломжоор хангах
- Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих, спортын тэмцээний үйл ажиллагааг зохион байгуулах;
Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
Орлогыг нэмэгдүүлэх
- Орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэрийг олшруулах, хөгжүүлэх;
- Үйл ажиллагааны зардлыг оновчтой бууруулах стратегиудыг хэрэгжүүлэх;
- Шинэ орлого олох боломжийг эрэлхийлж, төсвийн орлогоо өргөжүүлэх;
Төсвийн үр ашигтай зарцуулалт
- Төсвийг батлагдсан болон зориулалтын дагуу зарцуулах;
- Төсвийн менежмент, хяналт, гүйцэтгэлийн хяналтыг тогтмолжуулах;
- Төсвийг оновчтой төлөвлөж, төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан шаардлагагүй зарлагыг бууруулж, төсвийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх;
Хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх
- Хөрөнгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог шинээр нэвтрүүлж хэрэгжүүлэх;
- Төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэн төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих;
- Хөрөнгийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд техник, технологи, инновацын шийдлүүдийг үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх;
Төсвийн гүйцэтгэлийн хяналт
- Төсвийн зарцуулалтын хяналтыг тасралтгүй гүйцэтгэх;
- Аудит хяналтын бие даасан байдлыг ханган, зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх;
Хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх
- Аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй хэлбэрээр эрэмбэлэн хөрөнгө оруулалтыг төлөвлөх;
- Хөрөнгө оруулалтыг урт хугацаанд үр ашигтай байхад чиглэсэн байх;
- Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах менежментийг хэрэгжүүлэх;
Худалдан авах ажиллагаа
- Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай, нээлттэй, ил тод байх зарчмыг ханган зохион байгуулах;
- Бараа бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлж суурь судалгааг сайжруулах;
Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
Компанийн орлогыг нэмэгдүүлэх
- Нисэхийн үйлчилгээнээс олох орлогын эх үүсвэрүүдийн нэмэгдүүлэх;
- Үйлчилгээний тарифыг гадаадын жишигтэй нийцүүлэх;
- Нисэхийн бус орлого бүрдүүлэх бизнесийн загварыг хэрэгжүүлэх;
- Бусад ижил төрлийн гадаадын компаниудтай хамтран ажиллах;
Судалгаа шинжилгээ хийх
- Зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгчдийн судалгааг тогтмол хийж өөрчлөлтөд дасан зохицох стратеги боловсруулах;
- Нисэхийн үйлчилгээнд ашиглах технологи, инновацыг судлах, ашиг олох аргачлал, санал боловсруулах, хэрэгжүүлэх;
Барилга, байгууламжийн бүртгэл хөтлөх, ашиглалтын байдалд хяналт тавих
- Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн бүртгэлийг хөтөлж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээг технологийн дагуу төлөвлөх хэрэгжүүлэх;
- Барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн байдалд тогтмол шалгалт явуулж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх;
Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
- Компанийн ХАБЭА-н бодлого, стандарт, хууль, журмыг дагаж мөрдөх;
- Эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах;
- Ослын үед авах арга хэмжээний журам батлуулах, сургалт, дадлага хийх;
- ХАБЭА-н дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж ажиллах;
- ХАБЭА-тай холбоотой үзүүлэлтүүдийг тогтмол хянах, бууруулах арга хэмжээ авах, сайжруулалт, тасралтгүй хөгжүүлэх арга хэмжээг авч ажиллах;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах;
- Ажлын байр, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах талаар сургалт, дадлага, сурталчилгаа, үйл ажиллагааг зохион байгуулах;
- Ажилтнуудыг хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, аюултай бүсийн тэмдэглэгээ, анхааруулах самбар байршуулах, хяналт тавих;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг, хяналт хийх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх;
- Аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
- Иргэний нисэхийн чиглэлээр олон улсад хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологи, инновацыг судалж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
- Мэдээлэл технологийн системийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын харилцан үр ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх.
---оОо---
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Стратеги төлөвлөлтийн газар
Мэргэжилтэн
О.Хайриймаа
Утас: 71283333
Имэйл: khairiimaa.o@ncac.mn