home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Бидний тухай

 

Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Иргэний нисэх онгоцны ангийг байгуулах тухай” 1946 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 16 дугаар тогтоолоор эхэлсэн бөгөөд улмаар 1989 онд Монгол Улс Чикагогийн конвенцод нэгдэн орсноор ОУИНБ-ын гишүүн болж, нислэгийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах үүргийг хүлээн авч өнөөг хүртэл энэхүү чиглэлд үйл ажиллагаагаа тууштай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү түүхэн хөгжлийн үргэлжлэл болгон “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолоор үүсгэн байгуулсан. Тус компани нь Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцээс гарч, агаарын навигаци, аэродром, нисэх буудал, аюулгүйн хамгаалалт зэрэг нисэхийн үндсэн үйлчилгээнүүд болон нисэхийн бус бусад үйлчилгээг компанийн статустайгаар хуульд заасан аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй зарчимд нийцүүлэн үзүүлж эхэлсэн.

Түүнчлэн Монгол Улс нь ОУИНБ-ын гишүүн орны хувьд тус байгууллагын Чикагогийн конвенц болон түүний хавсралтуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээдэг.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Стратеги төлөвлөлтийн газар

Мэргэжилтэн

О.Хайриймаа

Утас: 71283333

Имэйл: khairiimaa.o@ncac.mn